Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны орлогч сайд Ү Сяочин 30-ны өдөр Бээжинд Хятадын засгийн газрын вэб сайтад ярилцлага өгөхдөө, Байгаль орчныг хамгаалах яам нь Бээжингийн олимпийн наадамд шилдэг сайн байгаль орчны баталгаа хангахаар чармайна гэж хэлсэн байна.
Ү Сяочин хэлэхдээ, Хятадын Байгаль орчныг хамгаалах яам нь бохир бодис гаргах хэмжээг багасгах ажлыг голчлон сайн хийж, байгаль орчны эдийн засгийн бодлогийн систем тогтоон боловсронгуй болгож, Бээжингийн олимпийн наадмын үеийн байгаль орчны чанарыг баталгаажуулах төрөл бүрийн арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, бүх Хятадын бохирдлын байдлыг эх үүсвэрээс нь шалган байцаах, байгаль орчны макро стратегийн судалгаа болон усаны бохирдлыг арилгах хийгээд тогтоон барих ажлыг сайн хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд шинжлэх ухаан техникийн бат тулгуур олгох хэрэгтэй гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|