Нийгмийн аюулаас хамгаалах байгууллага болон өргөн олон цагдаа өөрийн хариулцлагаа улам эрчимжүүлж, нийгмийн тогтвортой байдал болон Бээжингийн Олимпийн наадмын урагштай явагдахыг батлах хэрэгтэй гэж Хятадын нийгмийн аюуллаас хамгаалах яамны сайд Мэн Жянь жү 2-ний өдөр Бээжинд болсон аюулгүйн баталгааны ажлын зөвлөлгөөн дээр цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр хэлэхдээ: олон нийтийн анхаарлын төвд байгаа Бээжингийн олимпийн наадам эхэлтэл одоо бас 99 хоног үлдэж байна.Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажил чухал үе шатанд ороод байна, нийгмийн аюулаас хамгаалах байгууллага болон өргөн олон цагдаа өөрийн хариулцлагаа улам эрчимжүүлж, ажлаа улам нарийн сайн хийж, олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажлыг тал бүрээр сайн хийж, "Энх амгалан олимпийн наадам" зохион явуулах зорилтоо биелүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ.
Өнөө Бээжингийн олимпийн наадам болон параа олимпийн наадмын бэлтгэл ажил урагштай явагдаж байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|