• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-03 16:21:45    
Сайн дурынхан хамгийн ихтэй олимп болно

CRI

    Бээжингийн олимп нь сайн дурынханд нэр бүртэгүүлсэн хүний тоогоороо олимпийн түүхэн дээр шинэ амжилт тогтоолоо гэж Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны Сайн дурынханы ажил хариуцсан газрын дарга Лю Жянь 3-ны өдөр Бээжинд мэдээлэв.

    Тэрээр холбогдох хэвлэлийн бага хурал дээр танилцуулан хэлэхдээ, сайн дурынханд бүртэгүүлэх ажил энэ оны 3-р сарын 31-ний өдөр дууссан, нийт нэг сая 120 мянган хүн олимпийн сайн дурынханд нэрээ бүртэгүүлсний дотор Хятадын харьят болон гадаадад байгаа хятад хүн 30 мянга орчим байгаа бөгөөд мөн 20 мянга гаруй гадаадын иргэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\