• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 28th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-04 15:12:14    
Дарга Хү Жиньтао Бээжин их сургуулийн ажил байдалтай танилцлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 3-ны өдөр Бээжин их сургуулийн ажил байдалтай танилцах үед эх орноо хайрлах халуун сэтгэлээр чармайн суралцах, шаргуу хатуужилтай ажиллах, олимпийг дэмжихээр бодит үйл ажиллагаа болгож, Хятадын тогтвортой эв санаа нэгтэй, сайн сайхан байдлыг нандигнан үзэж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, улс орны ашиг сонирхлыг хамгаалахыг багш оюутнуудад хүссэн байна.

     Бээжин их сургууль бол Хятадын нэрт их сургууль байгаа юм. Сургууль байгуулагдсаны 110 жилийн ойн үеэр дарга Хү Жиньтао багш оюутнуудад баяр хүргэж, халуун мэндчилгээ дэвшүүлсэн байна. Нэн нээлтэй байр сууриар дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн их сургууль байгуулах алхаагаа түргэтгэхийг тэрээр Бээжин их сургуулийн багш оюутнуудад хүссэн байна.

     Хү Жиньтао бас Бээжин их сургуульд суралцаж байгаа гадаадын зарим оюутнуудыг эргэн үзэж, олон орны оюутнууд хятадын оюутнуудтай хамт харилцан суралцаж, солилцоогоо эрчимжүүлэн, олон орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлж, дэлхийн энх тайван хөгжлийг дээшлүүлэхийн төлөө идэвхтэй чармайлт гаргахыг хүссэн байна.

     Гадаадын цөөн бус оюутнуудад Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхан болсныг сонсоод Хү Жиньтао маш баярлаж, олон орны ард түмний дэмжлэгтэйгээр Хятад улс өвөрмөц онцлогтой, дээд түвшин бүхий олимпийн наадам зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040