Хятад улсын Дарга Хү Жиньтао Японоос Бээжинд суугаа хэвлэл мэдээллийн 16 хэрэгслийн сурвалжлагчдад 4-ний өдөр Бээжинд ярилцлага өгөхдөө, Японд хийх миний айлчлал бол урьхан хаврын айлчлал юм гэж тэмдэглэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Итгэлцлээ нэмэгдүүлэн, найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ирээдүйгээ төлөвлөж, Хятад-Японы стратегийн харилцан ашигтай харилцаанд тус дөхөм үзүүлэх гэсэн бол энэ айлчлалын зорилго юм гэлээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар миний айлчлал товлосон амжилтдаа хүрч чадна гэдэгт итгэж байна гэж тэр бас илэрхийлжээ.
Улс хоорондын харилцааны хөгжлийн явцад зарим зөрчил, асуудал гарч, адил бус үзэлттэй байх нь хэвийн үйл хэрэг юм. Хоёр тал чин үнэнчээр харилцаж, найрсгаар санал бодлоо солилцон, адил талаа нэгтгэж адил бус талаа нөөцлөн, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг ахиулж, хоёр орны харилцааны хөгжлийн их талыг хамтаар хамгаалах нь чухал юм гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|