Японы засгийн газрын урилгаар, бүх Хятадын залуучуудын холбооны орлогч дарга хатагтай Жан Шяолань тэргүүтэй Хятадын залуучуудын 200 бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Япон улсад 7 хоногийн найрсаг айлчлал хийхээр 4-ний өдөр Бээжингээс мордлоо.
2008 он бол "Хятад, Японы багачууд залуучуудын найрсаг солилцооны жил" юм. Уг төлөөлөгчид нь "Хятад, Японы багачууд залуучуудын найрсаг солилцооны жил"-ийн хүрээнд Хятадын талын илгээж байгаа залуучуудын анхны томоохон төлөөлөгчид болно. Айлчиллын хугацаандаа, төлөөлөгчид "Хятад, Японы багачууд залуучуудын найрсаг солилцооны жил"-ийн Японы талын нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд Японы холбогдох байгууллагуудад бараалхаж, аж ахуйн нэгжүүд, сургуулийн ажил байдалтай танилцаж, Японы олон салбарын залуучуудтай найрсаг солилцоо хийх юм байна.
Хоёр орны засгийн газрын гарын үсэг зурсан холбогдох хэлэлцээрийн дагуу, Хятад Япон хоёр тал 2008 оноос 4 жил дараалан, жил бүр 4000 хүний бүрэлдэхүүнтэй багачууд, залуучуудын томоохон төлөөлөгчдийг харилцан айлчлуулах юм байна. \Буян орчуулж, Баясгалан хянав\
|