


Сань-я хотынхон нь Фэн Куан арлын олимпийн өргөн талбайд бамбар дамжуулах ажиллагаа эхлүүлэх ёслол үйлдэж, Хятадын ойрын зайн нэрт тэшүүрчин Ян Ян Бээжингийн Олимпийн ариун галыг Хятадын дотор газар дамжуулах анхны бамбарчин болсон байна. Сань-я хотод нийт 30 километрийн зайд 208 бамбарчин 11 цаг гаруй хугацаанд олимпийн бамбарыг дамжуулав. Зам дагуу10 мянган хүн хулсан бүжиг бүжиглэж, мянган хүн тайжи гимнастик үзүүлэх зэрэг хэлбэрээр Олимпийн бамбар дамжуулах ажиллагааг сайшаан дэмжсэн байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\ 1 2
|