4-ний өдөр хэвлэгдсэн Рэнь Минь Рибао сонин гарын үсэг зурсан өгүүлэл нийтлэж, өрнөдийнхэн Хятадын түүх соёлын хичээлийг нэмж сурууштай байна гэж тэмдэглэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Түвдийн асуудлаар Хятад улс бол олон үндэстэнтэй улс гэснийг ойлгож, Хятадуудад энэхүү нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа олон үндэстэн багтах юм гэснийг ойлгох хэрэгтэй. Хятадуудын бүтцийг ойлгохгүй бол Түвдийн асуудлыг ойлгож чадахгүй, хан үндэстэн болон түвд үндэстнийг хагацуулж, Далайн бүлэглэл буюу бусад хүнд мэхлэгдэн ашиглагдах болно.
Хятадуудын эх оронч хайр сэтгэлийн тухай гэвэл, Хятадын ойр үеийн түүхийг ойлговол сая гадаадад байгаа хятадууд Бээжингийн олимпийг хүсэн хүлээж байгаа сэтгэлийг ойлгож, хятадуудын эх оронч үзэл нь өрнөдийн зарим хүмүүсийн олимпийг улс төржүүлж байгаатай ямар ялгаатай гэдгийг ойлгож болох юм гэжээ.
Түүхийг ойлгох нь буруу ташаа үзэлтийг өөрчлөх сайн арга мөн. Өрнөдийнхөн хэрэв Хятадын түүхийг сурч, хятадын түүх соёлын мэдлэгийг ойлгохгүй өөрийн хуучин сэтгэхүйн арга барилаар Хятадыг үзэж, үнэлэх юм бол тэдний буруу хазгай ойлголт нэн их алдаа гаргуулах болно гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|