Хятад улсад 800 сая юаний итгэмжийн зээл олгож, Хятадын өмнөд болон зүүн хэсгийн нутагт эрчим хүч хэмнэх барилгын төсөл хэрэгжүүлэхийг дэмжих болно гэж Азийн хөгжлийн банк 3-ны өдөр мэдэгдлээ.
Энэ бол Азийн хөгжлийн банк анх удаагаа Хятадад ийм их хэмжээний эрчим хүч хэмнэх төсөлд дэмжлэг үзүүлж8 оролцож байгаа болно гэж Азийн хөгжлийн банкны хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын ерөнхий захирлын орлогч С.Чандер сурвалжлагчид хандан илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, эрчим хүч хэмнэх төслийг аж үйлдвэржсэн хэмжээгээр нэлээд өндөр Гуандүн муж болон Хятадын өмнөд болон зүүн нутгийн хэсэг мужид хэрэгжүүлэх болно. Эхний хугацаанд эрчим хүч хэмнэх ногоон барилгын байгуулалтыг дэмжиж, одоогийн байгаа барилгыг өөрчлөн байгуулж, эрчим хүчийг 20-40 хувиар хэмнэх болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|