• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-04 17:37:46    
Улс орон газар нутгийн тамирчид Бээжингийн Олимпид оролцоход халуун баяр хүргэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 4-нд Бээжинд Японоос Хятадад суугаа хэвлэл мэдээллийн 16 хэрэгслийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ: Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлууд шуурхай урагштай хийгдэж байна. Дэлхийн улс орнууд газар нутгийн тамирчид Бээжингийн Олимпид оролцохыг Хятад улс халуунаар угтаж байна. Улс орнуудын найз нөхөд Бээжингийн Олимпйин наадамтай танилцахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.

     Бээжингийн Олимп нь манай гаригийн биеийн тамир спортын өргөн их цуглаан болно. Энэ нь Хятадын ард түмнийх төдийгүй, Азийн улс түмнийх бөгөөд дэлхийн улс түмнийх юм гэж Хү Жинтао хэлсэн байна.

     Японы ард түмнийг хамарсан дэлхийн улс түмний өргөн оролцоотой, олон улсын Олимпийн хамтын нөхөрлөлийн хүчтэй дэмжлэгтэй байгаа болохоор Бээжингийн Олимпийг онцлогтой, өндөр түвшинтэй биеийн тамир спортын наадам болгон зохион байгуулж чадна гэдэгт итгэж байна. Японы тамирчдыг хамарсан дэлхийн улс орнууд газар нутгийн тамирчид Бээжингийн Олимпид сайн амжилт үзүүлэхийг би чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна гэж Хү Жиньтао тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\