• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 11:16:16    
Дотоод гадаадын үзэгчид Түвдийн өнгөрсөн ба одоогийн байдалтай танилцжээ

Синьхуа Агентлаг

      Бээжингийн Үндэстний Соёлын Ордонд болж байгаа "Түвдийн эрт эдүгээ" том үзэсгэлэн нь Түвдийн эрт эдүгээгийн асар их өөрчлөлтийг харуулсан 160 үзмэрийн зүйл, 400 гаруй зураг болон аудио, видиогийн олон материалаар түвдийн 700 гаруй жил, ялангуяа сүүлийн хагас зууны түүхэн байдлыг дотоод гадаадын үзэгчдэд харууллаа.

      "Түвдийн түүх, феодлын хамжлагын байгуулал" гэсэн үзмэрийн танхимд үзүүлж байгаа "Түвдийн түүхэн замнал" болон "Далай лам" гэсэн баримтат кино нь үзэгч олны сонирхлыг татаж байлаа. Нэг үзэгч уг баримтат киног үзснийхээ дараа, саналын дэвтэр дээр, хуучин Түвдийн харгис хэрцгий, балар харанхуй байдал нь нийгмийн хөгжил, дэвшлийг харишилж байсныг надад ойлгууллаа гэж тэмдэглэжээ.

      Америк, Филлиппин, Дундад дорнодын улс орны 10 гаруй хүн ч уг үзэсгэлэнтэй танилцсан байна. Нэг үзмэрийн самбар дээрх тоо сэлтээс үзвэл, 1965 оноос 2007 онд төв Засгийн газраас Түвдэд 160 гаруй тэрбум юаний санхүүгийн нөхвөр олгож, ард иргэдийн амьжиргаа дорвитой баталгаажиж чадсан байна. Түвдийн асуудлыг анхаарсаар байсан Норвейгийн Пулитехникийн Их сургуулийн профессор Ануофуке Сита Бе хэлэхдээ, 50 жилийн өмнөхтэй зэрэгцүүлж үзвэл, Түвдэд асар их өөрчлөлт гарсныг үзэсгэлэнгийн баримт материалууд нь бүрэн харуулсан байна. Өрнөдийн нийгэмд Түвдийн тухай зүйл зүйлийн цуу үгтэй байдаг. Уг үзэсгэлэн нь түүнийг тодруулах хамгийн сайн гэрч баримт мөн гэжээ.

      Гадаадын нэг иргэн үзэсгэлэнтэй танилцсаныхаа дараа саналын дэвтэр дээр, уг үзэсгэлэн нь түүхийн их олон байримтаар Түвдийн сүүлийн 50 жилийн асар их өөрчлөлтийг бүрэн харуулж, Түвдийн соёлыг Хятадын Засгийн газар эвдэн бусниулж байна гэж Далай ламын бүлэглэлийн хэлж байгаа нь худал яриа, цуу үг болохыг бүрэн гэрчилсэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\