• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 15:27:03    
Олимпийн бамбарыг Ү Жишань хотод амжилттай дамжуулав

Синьхуа Агентлаг

      5-ны үдээс өмнө, Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хятадын өмнөд нутгийн Хай-нань мужийн төв нутгийн Ү Жишань хотод амжилттай дамжуулсан байна. Уг хотод бамбар дамжуулсан замын урт нь 1.2 км байгаа бөгөөд зургаан буухиалагч бамбар дамжуулжээ. Энэ нь өнөөдрийг хүртэлх, Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг хамгийн богино зайнд хамгийн цөөн дамжуулагч оролцсон хот байгаа юм.

      Үдээс өмнө 7 цагт Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа Ү Жишань хотын 3-р сарын 3 хэмээх өргөн талбайгаас эхэлжээ. 7 цаг 15 минутад Хай-нань мужийн АТИХ-ын Бангийн хорооны орлогч дарга Цү Гүйхуа Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны бамбар дамжуулах төвийн орлогч захирал Юй Жүнфүгийн гараас бамбарыг хүлээн авч, бамбар дамжуулагч, Пара Олимпийн одон бөмбөгийн багийн аврага, Хай-нань мужийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Ли Юйчянд уламжлан өгчээ.

      Бамбар дамжуулах бүх ажиллагаа нь 30 шахам минут явагдлаа. Олимпийн наадмын бамбарыг Ү Жишань хотын Хай-нан, 1-р дунд сургуулийн үүдэнд буухиалж очсоны дараа, авто машинаар хоёр дахь өртөө болох Хай-нань мужийн Ваньнин хотод 5-ны өдөр хүргэсэн байна.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\