Хятад улсын дарга Хү Жиньтао Японд айлчлахаасаа өмнөхөн "Рэнь Минь Жүн Гүө" сэтгүүлээр дамжуулан Хятадын ард түмний өмнөөс Япон уншигчдад хандан чин үнэнч мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.
Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсан 30 жилийн турш, хоёр орны бүх салбарын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа асар их амжилтад хүрч, хоёр ард түмэнд үнэн бодитой ач тус хүртээж, хоёр орны хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлсэн байна. Эдгээр амжилтыг хоёр орны ард түмэн нандигнах ётой юм гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.
Олимпийн наадам 20 жилийн дараа дахин Азид болох гэж байгаа. Энэ бол Азийн олимп, дэлхийн олимп мөн. Япон найзууд Бээжинд хүрэлцэн ирж олимп сонирхохыг би хүсч байгаа бөгөөд Японы тамирчид шилдэг амжилт гаргахыг хүсэн ерөөж байна гэж тэрээр хэллээ.
Хятад, Япон хоёр ард түмэн үеийн үедээ найрсаг байж, Хятад, Японы найрамдлын үйл хэргийн нэн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлоохыг Хү Жиньтао чин сэтгэлээсээ хүсэн ерөөжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|