Хятадын Аялал жуулчлалын ажил төрлийнхөн үйлчилгээний чанараа чармайн дээшлүүлж, Бээжингийн олимпийн наадамд аялал жуулчлалын сайн сайхан орчин бий болгож өгөх болно.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын боловсруулан тогтоосон "2008 оны олимпийн наадмын аялал жуулчлалын ажлын төлөвлөгөө"-ний дагуу, Хятад улс олимпийн наадмын аялал жуулчлалын чанарыг мэдээлэх систем тогтоож, аялал жуулчлалын талаар гомдол мэдүүлснийг зохицуулах эрч хүчээ нэмэх болно. Аялал жуулчлалын шат бүрийн удирдах салбар жижүүрээ чангатгаж, аялал жуулчлалын талаар гомдол мэдүүлэх суваг 24 цагт нээлттэй байхыг баталгаажуулж, гомдол мэдүүлснийг тэр дор нь үр ашигтай зохицуулахыг Аялал жуулчлалын үндсний газар шаардаж байгааг сурвалжлагч саяхан Хятадын Аялал жуулчлалын үндэсний газраас мэдээлэв.
Үүнээс гадна, олимпийн наадамтай уялдуулан Хятад улс "Олимпийн наадмын аялал жуулчлалын супер шугам"-ын гарын авлага тэрчлэн сурталчилгааны зураг, ухуулгын материал зэргийг хэвлүүлсэн байна. Жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө, онц байдлыг зохицуулах, урьдчилан мэдээлэх үйлчилгээг сайтар хийхийг Аялал жуулчлалын үндсний газар Аялал жуулчлалын бүх шатны удирдах салбарт мөн шаардсан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|