Японы Засгийн газрын урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао Токио орж, Японд тав хоногийн төрийн айлчлал хийхээр 6-ны үдээс өмнө тусгай онгоцоор мордов.
Энэ бол Хятадын төрийн тэргүүний 10 жилийн дараа Японд дахин хийх гэж байгаа айлчлал. Мөн Хү Жиньтаогийн Хятадын улсын даргаар дахин сонгогдсоны дараах Японд хийх анхны айлчлал юм. Хү Жиньтао саяхан Бээжинд Японы сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: Энэ бол "Урьхан хаврын айлчлал" мөн гэж хэлсэн байна.
Айлчлалын үеэр Хү Жиньтао Японы Эзэн хаан Акихитотай уулзаж, Ерөнхий сайд Фукуда Ясуотой хэлэлцээ хийх бөгөөд Японы парламент, улс төрийн намуудын удирдах хүмүүс, тэрчлэн олон давхаргын хүмүүстэй уулзах болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|