Хятадын арван хэдэн Олимпийн аврага 5-нд урилгаар Сы чуань мужийн Жиү жай гөүд хүрч, тухайн газрын түвд айлуудаар айлчилж, бас Түвд хийдүүдээр орж, лам нартай хамтаар Бээжингийн олимпийг даатгажээ.
Тухайн газрын "Да жи" гэдэг түвд хийдэд Олимпийн аврагууд болон Түвд лам нар хамтаар "Бээжингийн олимпийн амжилтад хүрэхийг ерөөе" гэж өндөр дуугаар айлтгажээ. "Да жи" гэдэг хийдийн хувраг Лувсан-Цэрэн хэлэхдээ, Хятадын эдийн засаг түргэн хөгжиж байгаа учраас олимпийн наадмыг зохион байгуулж байгаа юм. "Да жи" хийдийн байрлаж байгаа Жиү жай гөү ч эх орны эдийн засгийн хөгжлөөс үр өгөөж хүртэж байна. Би эх оронч хувраг болсны хувьд энэ сүмийн хамтран зүтгэгчидтэйгээ хамтаар Бээжингийн олимпийн амжилтад хүрэхийг ерөөж байна. Энэ нь ч үндэстний эв санааны нэгдлийн чухал нэг бэлэг тэмдэг юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|