Сүүлийн хоёр долоо хоногийн турш, авран эмчлэх ажлыг амжин хийснээс Фү-янгийн гэдэсний халдварт өвчинд хүнд нэрвэгдсэн хүүхдийн нас баралтын хэмжээ ихээхэн буурсан байна гэж Хятадын Эрүүл мэндийн яамнаас Аньхүй мужийн Фү-янд хүрсэн түргэн тусламжийн эмчилгээний хэсгийн мэргэжилтэн 5-ны өдөр илэрхийлэв.
Аньхүй мужийн Фү-янд гэдэсний халдварт өвчин дэлгэрсний дараа, Эрүүл мэндийн яам болон Аньхүй мужийнхан 100 гаруй мэргэжилтнийг Фү-янд илгээн орон нутгийн авран эмчлэх ажилд туслуулсан юм. Сүүлийн хоёр долоо хоногийн турш, Фү-янд хүнд өвчилсэн 36 хүүхдээс 5 нь нас барж, бусад дийлэнх тооны хүүхэд нь эмнэлгээс гарсан юм уу, өвчний байдал нь тогтвортой болсон байна.
Аньхүй мужийн Эрүүл мэндийн танхимын мэдээлснээс үзвэл, өнөө Фү-янд мөн 1314 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байгаа боловч хүнд өвчилсэн тохиолдол сүүлийн хоёр хоногийн турш багассаар байгаа бөгөөд энэ хоёр хоногийн турш нас барсан тохиолдол ч нэмэгдээгүй юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|