Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар, Хятадын 98.5 хувийн шянь нь 9 жилийн заавал сургах боловсрол болон залуу хижээл насны хүмүүсийг үсэг бичгээр тайлах гэсэн боловсролын хоёр үндсэн зорилтыг биелүүлэв гэж Хятадын Боловсролын яамны 5-ны өдөр нийтэлсэн 2007 оны Хятадын боловсролын хөгжлийн бүртгэлийн албан мэдээнд тэмдэглэжээ.
2006 оноос эхлэн, Хятад улс ядуу нутгийн хөдөө тосгоны заавал сургах боловсролын шатны сургалтын болон сурах бичгийн төлбөр авахгүй болж, дотуур байрт сууж байгаа ядуу амьдралтай хүүхдэд амьдралын тэтгэлэг олгож, тариачдын үр хүүхдээ хүмүүжүүлэх талын санхүүгийн дарамтыг хөнгөлж, хөдөө тосгоны сургуулийн насны хүүхдийн сургуульд сурах хэмжээг дээшлүүлж, ядуу нутгийн заавал сургах боловсролын түгээмэлжих хэмжээг нилээд ихээр дээшлүүлсэн юм байна.
Өнгөрсөн онд Хятад улс 960 мянга гаруй хүнийг үсэг бичгээр тайлсаныг бүртгэлийн албан мэдээнд мөн харууллаа. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|