• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 17:23:45    
Олимпийн бамбарыг Хайнаньд дамжуулав

CRI

     5-р сарын 4-6-ны өдөр Бээжингийн олимпийн бамбар Хятадын дотор газар хүрч ирэн хамгийн өмнөд нутгийн Хайнань мужийн олон газар дамжуулагдаж байна.

      4-ний үдээс өмнө, олимпийн бамбарыг Хайнань мужийн аялал жуулчлалын нэрт хот Сань-яд асаав. Олимпийн бамбарыг Хятадын дотор газар дамжуулах ажиллагаа албан ёсоор эхэлснийг энэ нь харууллаа.

     5-ны өдөр Бээжингийн олимпийн бамбарыг Хайнань мужийн Ү Жишань, Ваньнин, Чюнхай энэ гурван газрын таван цэгт дамжуулав.
6-ны өглөөний 8 цаг 10 минутад Бээжингийн олимпийн бамбарыг Хайнань мужийн төв Хайкөү хотын Тэнгис далай сонирхон үзэх тавцангаас дэмжуулж эхэлсэн бөгөөд энэ нь мөн бамбарын Хайнань муж дахь сүүлчийн өртөө юм. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\