• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 18:01:23    
Хү Жиньтао, Вэнь Жябао нар Мьянмарын удирдах хүмүүст цахилгаан утас илгээв

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао Мьянмарын хэсэг нутаг далайн хүчтэй хар салхинд дайрагдаж, хүн ард олноор үрэгдэж, эд хөрөнгийн хохирол учирсантай холбогдуулан 5-ны өдөр Мьянмарын удирдах хүмүүст тус тус цахилгаан утас илгээж сэтгэлээ хуваалцсан байна.

      Дарга Хү Жиньтао Мьянмарын Үндэсний энх тайван хийгээд хөгжлийн хорооны дарга Тан Швед цахилгаан утас илгээж, Хятад, Мьянмар бол найрсаг хөрш, Мьянмарын сэргээн босголтын ажилд Хятад улс туслалцаа үзүүлэх болно. Мьянмарын засгийн газар болон ард түмэн далайн хар салхины учруулсан гарз хохирлыг лавтай ялан давж, үйлдвэрлэл, амьдралын хэвийн байдлаа түргэн сэргээж чадна гэдэгт итгэж байна гэж илэрхийлжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао Мьямарын холбооны засгийн газрын Ерөнхий сайд Тейн Сейнд цахилгаан утас илгээж, Мяьмарын засгийн газар, ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\