Бээжингийн олимпийн бамбар 6-ны өдрийн 17 цагт Хайкөү хотод дамжуулах сүүлчийн өртөө -- Зууны талбайд хүрч, олимпийн бамбарыг Хайнаньд дамжуулах арга хэмжээ бүрэн дүрээн өндөрлөв.
Хайкөү хот бол Хайнань мужийн төв, олимпийн бамбарыг Хайкөү хот 208 бамбарчнаар дамжуулан 330 минутад 30 километрын зайд дамжуулсан байна.
Энэ 5-р сарын 4-ний өдрөөс Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотор газар дамжуулах арга хэмжээ Хайнань мужаас эхэлсэн юм. Хайнань муж нь Сань-я, Ү Жишань, Ваньнин, Чюнхай, Хайкөү зэрэг газарт дамжуулсан бөгөөд олимпийн бамбар 6-ны орой өмнөд нутгийн Гуандүн мужид дамжуулагдан хүрч, тус мужид дөрөв хонгийн дамжуулах арга хэмжээ эхэлэх болно. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|