Энэ жил Хятадын их дээд сургуульд элсүүлэх шалгалтад оролцох хүний тоо мөн шинэ тэмдэглэл тогтоох болно гэж Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи 6-нд Бээжинд хэлсэн байна.
Өнгөрсөн жил, Хятадын их дээд сургуульд элсүүлэх шалгалтад оролцсон хүний тоо 10 саяас давж, 10 сая 100 мянгад хүрсэн байна. Эхний бүртгэлээс үзэхэд, энэ жил Хятадын зонхилох муж, хот, өөртөө засах районы их дээд сургуульд элсүүлэх шалгалтад оролцох хүний тоо бүр өнгөрсөн жилээс давах болно.
Жөү Жигийн хэлснээс үзэхэд, Энэ жил Хятадын энгийн их, дээд сургуулиудын үндсэн анги болон тусгай мэргэжлийн ангид 6 сая оюутан элсэх болно. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 5%-р нэмэгдэж байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|