• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 11:47:59    
Мьянмарын холбоонд яаралтай тусламж олгоно

CRI

     Мяньмар саяхан халуун бүсний хүчтэй хар салхины гамшигт нэрвэгдэж ноцтой хохиролд учирсны дараа, Мьянмарт яаралтай тусламж олгоно гэж олон улсын хамтын нийгэмлэг мэдэгдсэн байна.

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 6-ны өдөр хэлэхдээ, дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао болон ГХ-ын сайд Ян Жэчи нар Мьянмарын удирдах хүмүүс болон Гадаад хэргийн сайдад тус тус цахилгаан утас илгээж, сэтгэлээ хуваалцсан байна. Үүний зэрэгцээ, Хятадын тал Мьянмарт бэлэн мөнгө болон эд барааг багтаасан 1 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэх болно гэжээ.

     НҮБ-ын тусгай байгууллагууд ч 6-ны өдөр Женевд хэвлэлийн бага хурал хийлгэж, Мьянмарт яаралтай тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

     АСЕАН-ний Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсуван мөн өдөр хэлэхдээ, АСЕАН нь Мьянмарт үр тариагаар тусална гэжээ.

     Мөн өдөр, Тайландын ван Бхумибол Адулядеж, Тайландын Ерөнхий сайд Самак Сундаравеж, Шинэ Зеландын Ерөнхий сайд Нелен Кларк, Европын холбооны Гадаад хэрэг болон аюулгүйн бодолго хариуцсан өндөр тушаалын төлөөлөгч Жавиер Солана зэрэг хүмүүс ч Мьянмарын гамшигдсан ард олонтой сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэдэнд яаралтай тусламж үзүүлнэ гэж илэрхийлсэн байна.

      Үүнээс гадна, Мьянмарт хүмүүнлэгийн яаралтай туслалцаа үзүүлнэ гэж Америк, Индонез, Энэтхэг, Сингапур зэрэг улс орон ч илэрхийлцгээсэн байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/