Бирмд саяхан халуун бүсийн далайн хар шуурга дэгдэж, ноцтой хохирол учруулав. Олон улсын хамтын нийгэмлэг Бирмд гамшгаас аврах яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 6-д, Хятад улсын дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао, Гадаад харилцааны сайд Ян Жечи тус тус Бирмийн удирдагчид болон Гадаад харилцааны сайдад тайтгаруулах цахилгаан илгээж, Бирмийн засгийн газар, ард түмэндэй сэтгэл санаагаа хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. Хятадын талаас Бирмд эхний бүлэгт 10 сая ам долларын яаралтай тусламжийн бараа олгоно гэж тэмдэглэжээ. Австралийн засгийн газраас Бирмд 2 сая 800 мянган ам долларын тусламж үзүүлэхээр шийдэв.
Америкиас Бирмд 3 сая ам долларын нэмэлт туслаж үзүүлэхээр Цагаан ордныхон мэдэгдсэн байна.
Испани, Тайланд, Индонез, Энэтхэг, Сингапур, Малайз зэрэг орнууд тусламж үзүүлнэ гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|