• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 17:45:05    
Экологийн орчинг хамгаалах төсөл нь түвд малчдын амьдрлыг ихээхэн сайжруулж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын Засгийн газар Хөхмөрөн, Хатан гол, Ланцанжян мөрний эх үүсвэр газрын экологийн орчинг хамгаалж, тухайн нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь экологийн орчинг хамгаалсан төдийгүй, тухайн орон нутгийн түвд малчдын амьдрлыг ихээхэн сайжруулж, нүүж шилжисэн малчид нийгмийн ашиг тусыг нэн их хүртэж байна.

     Нутаг уснаасаа нүүж шилжсэн түвд малчин Сарам сурвалжлагчид хэлэхдээ, хотод нүүж орсоны дараа би бизнесс эрхлэх болсон, хойшид амьдрал нэн сайн болох болно гэдэгт итгэж байна гэжээ. Өөр нэг түвд малчин Пема Нгодруп хэлэхдээ, хүүхдээ сургуульд суулгахын төлөө хотод нүүж ирсэн, өнгөрсөнд хөдөө тосгонд сургууль байхгүй, одоо маний хоёр хүүхэд балгасаны сургуульд суралцаж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\