Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Дмитри Медведевд баярын цахилгаан илгээж, түүний Оросын холбооны ерөнхийлөгчийн тушаалд албан ёсоор орсонд баяр хүргэсэн байна.
Хү Жиньтао баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Хятад Орос бол хамгийн том хөрш орон, найрсаг хөрш мөн, Хятхад Оросын стратегийн түншлэлийн харилцаагаа байнга эрчимжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн болон дэлхийн энх тайванг хамгаалан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ. \Пэрлаймаа орчуулав.\
|