• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 15:39:05    
2 сая 600 мянга гаруй зорчигч Хөхнуур-Түвдийн төмөр замаар зорчив

Синьхуа Агентлаг

     Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хөхнуур-Түвдийн төмөр замыг 2006 оны 7-р сарын 1-нд ашиглалтад оруулсны дараа давхардсан тоогоор нийт 2 сая 600 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн бөгөөд Түвдэд 1 сая 400 мянга гаруй тонн эд бараа тээвэрлэн хүргэж, Түвдээс 170 мянга гаруй тонн эд бараа тээвэрлэсэн юм байна.

     Хөхнуур-Түвдийн төмөр замын компаний хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ оны 1-р улиралд, энэ төмөр замаар Түвдэд ирж очсон хүү давхардсан тоогоор 320 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тогтвортой нэмэгдсэн бөгөөд бараа тээврийн хэмжээ ч ил тод нэмэгдсэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хөхнуур-Түвдийн төмөр зам нь Хөхнуур, Түвдийн өндөрлөгийн аялал жуулчлалын хөгжилд маш их тус дөхөм үзүүлсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\