Хятадын филармони болон Шанхайн Дуурийн театрийн найрал дуучид 7-ны орой Ватиканы Паул 16-рын Хөгжмийн танхимд хамтарн тоглож, Ватиканд тоглосон энэ анхны тоглолт нь асар их амжилттай болов.
Концертыг сонирхсон Ромын папа Бенедист 16-р тоглолтын завсарлагаар үг хэлж тэмдэглэхдээ, Энэ концерт нь Хятадын үндэстнүүдийн түүх, үнэ цэнэ болон эрхэм дээд хүсэл зорилтыг хүмүүст цаашид ойлгуулсан байна. Энэ концерт нь адил бус үндэстэн ястан болон соёлын солилцоо, ойлголцолд чухал үүрэг гүйцэтгэлээ гэжээ.
Мөн орой, Хятадын филармони болон Шанхайн Дуурийн театрийн найрал дуучид Волфган Амадеус Мозартийн "Рекуйем" болон Хятадын ардын хөгжим "Малига цэцэг" зэргийг сонгон тоглосон байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|