• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 16:07:45    
Олимпийн бамбарыг Жомолунгмад гаргасанд баяр хүргэв

Синьхуа Агентлаг

     Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 8-ны өдөр Бээжингийн олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулсан Хятадын уулчдад цахилгаан утас илгээж, баяр хүргэв.

      Баярын цахилгаан утсанд тэмдэглэхдээ, олимпийн бамбар Жомолунгма оргилд дүрэлзсэн явдал нь Бээжингийн олимпийн бамбарыг дэлхийн хамгийн өндөр энэ оргилд дамжуулах ажил бүрэн дүүрэн амжилттай болсныг харуулж байна. Нийт ард түмэн урамшин зоригжиж, дэлхий нийтээр баярлан тэмдэглэж байгаа энэ мөчид би Бээжингийн олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулах ажилд оролцсон бүх нөхдөд ХКН-ын Төв хороо, Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс цогтой халуун баяр хүргэж, дотнын мэндчилгээ дэвшүүлж байна. Олон улсын олимпийн хороо болон олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулах үйл ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжсэн улс орнуудын найз нөхдөд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\