• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 16:11:14    
Олимпийн эм бэлдмэлийн аюулгүй байдлыг батална

CRI

      Бээжин зэрэг олимпийн уралдаан тэмцээн зохиогдох зургаан хот олимпийн наадмын эм бэлдмэл болон эмчилгээний багаж хэрэгслийн аюулгүй байдлыг баталгаажуулах бодитой арга хэмжээ боловсруулсан байна гэж Хятадын Хүнсний бүтээгдхүүн, эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газрын төлөөлөгч, хатагтай Янь Жян-ин 8-ны өдөр Бээжинд мэдэгдэв.

      Эдгээр арга хэмжээ нь олимпийн хотуудын эм бэлдмэлийн аюулгүй хангахыг батлах мөртөө мөн түүний төрөл зүйлийн эрэлт хэрэгцээг хангах болно. Үүний зэрэгцээ, эм бэлдмэл хангах явцад сэргээшийн хяналт хэмжилтийг эрчимжүүлж, тамирчид сэргээштэй эм бэлдмэл ташааран хэрэглэхээс сэргийлэх болно гэж тэрээр илэрхийлжээ.

      Ирэх долоо хоногоос Хятадын холбогдох салбар Хятадын 16 муж болон Бээжин зэрэг олимпийн уралдаан тэмцээн болох зургаан хотод сэргээшийн шалгалт хийж, олимпийн наадмын эм бэлдмэлийн аюулгүй байдлыг батлах болно гэж тэрээр мөн танилцуулсан байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\