2008 оны олимпийн наадам, пара олимпийн наадмын бэлтгэл ажил сүүлчийн чухал шатандаа орлоо, олимпийн наадмын тэмцээний зарим төрлүүд болох хотууд ажлын эрч хүчээ нэмэгдүүлж, олимпийн наадмын бэлтгэл ажлын энэ шатны төрөл бүрийн ажлыг хамтаар сайн хийх хэрэгтэй гэж Хятад улсын орлочг дарга Ши Жиньпин 7-ны өдөр Чиндаод болсон Бээжингээс гаднах олимпийн наадмын тэмцээний зарим төрөл болох хотуудын бэлтгэл ажлын хурал дээр цохон тэмдгэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөө олон төрлийн бэлтгэл ажил урагштай явагдаж, нөхцөл боломж стандарт хангаж, өвөрмөц онцлогтой, өндөр түвшин бүхий олимпийн наадам, пара олимпийн наамдыг зохион байгуулахад бат бэх үндэс суурь тавьсан байна. Олимпийн тэмцээний зарим төрөл болох хотууд өнгөрсний ажлын үндэс дээрээ энэ шатны төрөл бүрийн ажлаа сайтар хийж, олимпийн тэмцээний талбай заал, техникийн систем, удирдалгын баримжааг бэлэн болгож, тэмцээний талбай заалын үйл ажиллагаа, аюулгүйн систем, хэвлэл мэдээллийн үйлчилгээ, сайн дурынхан зэрэг талын бэлтгэл ажлаа бүх талаар цэгцлэх хэрэгтэй гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|