Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотор газар дамжуулах 3-р өртөө Гуандүн мужийн Хүйжөү хотод дамжуулах үйл ажиллагаа 9-ний үдээс өмнө Хүйжөү хотын спортын ордны өмнөх талбайгаас эхлэв.
Мөн өдрийн 8 цагт, 3000 гаруй олон түмний халуун алаг ташилтийн дунд 1-р бамбарчин, усан сэлэлтийн нэрт тамирчин Чэнь Шиүжюнь мянган жилийн түүхтэй Хүйжөү хотод бамбар дамжуулж эхэлсэн байна. Бамбар дамжуулах замын бүх урт нь 30.78 км юм байна.
9-ний үдээс хойно, Хүйжөү хотод дамжуулах үйл ажиллагаа дууссаны дараа бамбарыг Гуандүн мужийн сүүлчийн өртөө Шаньтөүд дамжуулах болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|