Бээжингийн олимпийн бамбарыг 8-ны өдөр Жомолунгма оргилд амжилттайгаар дамжуулав. Энэ бол олимпийн бамбарыг далайн түвшнээс 8844.43 метр өндөр дэлхийн хамгийн өндөр оргил---Жомолунгма оргилд анха удаа гаргаж байгаа болно. Оросын мэдээлэх агентлаг ТАСС, Энэтхэгийн Азийн мэдээлэх агентлаг зэрэг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 8-ны өдөр уг ажиллагааг мэдээлсэн байна.
Энэтхэгийн Азийн мэдээлэх агентлаг тэмдэглэхдээ, Түвд үндэстний 8 уулчныг багтаасан 10 гаруй бамбарчин 8-ны өдөр Жомолунгма оргилд гарч, Хятадын төрийн далбаа, Олон улсын олимпийн хорооны таван цагригт далбаа болон Бээжингийн олимпийн наадмын далбааг Жомолунгма оргилд мандуулж, дэлхийн олон газрын телевизийн үзэгчдэд Бээжингийн олимпийн наадмын сайн сайхан ерөөлийг дэвшүүлсэн байна гэжээ.
Оросын мэдээлэх агентлаг ТАСС зэрэг Оросын хэвлэл мэдээллийн гол болох хэрэгслүүд олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулсныг шуурхай мэдээлсэн байна. Оросын мэдээлэх агентлаг ТАСС тэмдэглэхдээ, олимпийн бамбарыг Жомолунгма оргилд бадруулсан нь Бээжингийн олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагааны хамгийн бахархалтай үйл явдал мөн гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|