• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-09 17:19:46    
Олимпийн бамбар Жомолунгма оргилд гарсныг мэдээлэв

CRI

     Бээжингийн олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулсныг Балбын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 9-ний өдөр бүх талаар мэдээлсэн байна.

     Балбын албаны талын "Рисинг Непал" сонин эхний нүүрийн ил тод байранд Балбын Ерөнхий сайд Гирижа Прашад Койралагийн Хятад улсын дарга Хү Жиньтаод илгээсэн баярын захидлыг нийтэлсэн байна. Койрала баярлын захидалдаа, "Олимпийн бамбар Жомолунгма оргилд дамжуулагдсан энэ дашрамд, миний бие Балбын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа баярлан догдолсон сэтгэлгээр эрхэм танд болон Хятадын засгийн газар, ард түмэнд цогтой халуун, чин үнэнч мэндчилгээ дэвшүүлж байна" гэж тэмдэглэжээ. Тэрээр мөн 2008 оны Бээжингийн олимпийн наадам төгс амжилттэй болохыг хүсэн ерөөсөн байна.

     Балбын "Катманду Пост" сонин Хятадын уулчдын Жомолунгма оргилд бамбар бадруулж байгаа зургийг эхний нүүртээ нийтлэсэн бөгөөд олимпийн бамбарыг оргилд дамжуулсан явцыг дэлгэрэнгүй мэдээлсэн байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/