• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-11 16:35:26    
Олимпийн яруу алдар бол бүх дэлхийнх юм

Хятадын Олон Улсын Радио

     5-р сарын 11-ний өдөр хэвлэгдсэн "Рэнь минь ри бао" сонины тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимпийн яруу алдар бол бүх дэлхийнх юм гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимпийн наадам бол бүх хүн төрөлхтний хамтын өв хөрөнгө мөн. Энэ утгаараа Бээжингийн олимпийн гол сэдвийг "ижил нэгэн дэлхий, ижил нэг мөрөөдөл" гэж тогтоосон байгаа юм. Иймээс Хятад улс олимпийн үзэл санааны уг чанарыг гүнзгий ойлгож, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө хөөцөлдөж байгаа эрхэм дээд үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, цаашид нээлттэй байлгах явцдаа дэлхий дахинд нэн ойр байхыг хүсэн эрмэлзэж байгаа юм. 7 жилийн хугацаанд, Хятад улсын Бээжингийн олимпийг зохион явуулахын төлөө хийсэн аливаа бүхэн нь цөмөөрөө энэхүү хамт нийтийн хүсэл мөрөөдлийг нэн сайн биелүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн нэр төртэй амлалтаа нэн сайн биелүүлэхийн төлөө юм гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, удахгүй болох Бээжингийн олимпийн наадам нь дэлхийн ард түмний нягтрал, найрамдлыг нэн гүйцэд харуулж, хүн төрөлхтний эрхэм дээд үзэл санаа болон зан чанарыг тусгаж, олимпийн наадамд нэн илүү гэрэл гэгээ тусгаж, хүн төрөлхтөний энх тайван хөгжилд шинэ хуудас бичиж үлдээх юм гэдэгт итгэлтэй байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\