• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-11 16:37:07    
Хү Жиньтаогийн Японд хийсэн айлчлал элбэг амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад харилцааны яамны сайд Ян Жечи 10-ны өдөр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Японд хийсэн урьхан хаврын айлчлал нь Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааны шинэ байдал бий болгож, бүрэн дүүрэн амжилттай боллоо гэжээ.

     Дарга Хү Жиньтаогийн Японд хийсэн айлчлал дуусч эх орондоо буцах тусгай нисэх онгоцон дээр Ян Жечи хамт явсан сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал бол Хятадын төрийн тэргүүн 10 жил өнгөрсөний дараа анх удаагаа Японд айлчилж байгаа болно. Айлчиллийн агуулга өргөн дэлгэр, ажил хэрэгч, өндөр үр ашигтай байгаа бөгөөд өнөр элбэг ололт амжилттай болж, төсөөлсөн зорилгодоо хүрч чадсан байна. Дарга Хү Жиньтао уг айлчиллаар Хятад Японы харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг ноороглож, урагшлах чиг шугамыг тодруулжээ. Бас эдийн засаг худалдааны салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Японы харилцааны хөгжлийн материйн үндэс суурийг Батжуулсан байна. Хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, улс ардын хайр сэтгэлгийг зузаатган, Хятад Японы харилцааны нийгмийн үндэс суурийг батжуулахыг хоёр тал зөвшөөрч, хоёр орны бүс нутаг болон олон улсын үйл хэрэг дэх нийтлэг ойлголтыг өргөтгөн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\