• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    may 16th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 20:37:57    
Хүн ардын амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахыг тэргүүн байринд тавих хэрэгтэй

Синьхуа Агентлаг

     12-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао Сы Чуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд очих замдаа тусгай нисэх онгоцон дээр үг хэлэж, хүн ардын амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахыг гамшигаас аварахын тэргүүн байринд тавих хэрэгтэй гэж шат бүрийн засгийн газраас шаарджээ.

     Газар хөдлөлтөөс болж хашигдаж боогдсон ард олон болон шархадсан ардыг авран туслах ажлыг бүх хүчээр хийж, гамшигдсан ардын амьдралыг сайтар тохируулж, гамшигт хохирсон дэд бүтцийн барилга байгууламж, ялангуяа ус, цахилгаан, зам харилцааг бүх хүчээр сэргээж, холбоог батлаж, чухал болох дэд бүтцийн барилга байгууламж, усан сан, төмөр замын аюулгүй байдлыг батлан, нийгмийн дэг журамын хэвийн байхыг батлах хэрэгтэй гэж Вэн Жябао шатын бүрийн засгийн газарт шаардсан байна.

     Бээжингийн цагаар 5-р сарын 12-ны өдрийн 14 цаг 28 минутад Сы Чуан мужийн Вэнь чуан сияньд \ умард өргөргийн 31 градус, зүүн уртрагийн 103.4 градуст\ 7.8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ удаагийн газар хөдлөлт маш хүчтэй, нэлээд их газрыг нөлөөлсөн байна.

     Хятад улсын дарга Хү Жиньтао тэр даруйд нь чухал заавар өгч, гэмтэж бэртсэн хүмүүсийг нэн түргэн аварч, гамшигдсан районы ард түмний амь насны аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж онцолсон байна. Хятад улс бас Ерөнхий сайд Вэнь Жябаогоор ерөнхий командлагч болгосон газар хөдлөлтийн гамшигаас авран туслах командалыг газар байгуулжээ. Одоо ерөнхий сайд Вэн Жябао Чэндүд хүрэлцэн очиж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн район руу очиж, гамшигаас авран туслах ажлыг жолоодож байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040