• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 11:08:05    
Олимпийн бамбарыг Фүжөүд дамжуулав

CRI

     11-ний өдөр Бээжингийн 2008 оны олимпийн бамбарыг Фүжянь мужид дамжуулж эхэлсэн бөгөөд мөн өдрийн үдээс хойшийн 6 цаг 30 минутад тус мужийн төв Фүжөү дэх дамжуулах ажиллагаа амжилттай дуусав.

      Фүжөү хотод олимпийн бамбарыг дамжуулах шугам нь 28.6 км, 208 бамбарчид гар гараасаа дамжуулжээ. Уг хотын эхний буухиад Хятадын олимпийн аврага, волейболын тамирчин байсан Зэн Мэйжү, 6-р буухиад 2008 оны Бээжингийн олимпийн бамбар дамжуулагчдын хамгийн ахмад буурал—94 настай Өү Чүнькүнь настан гүйлээ.

     Фүжөүийн бамбар дамжуулах ёслол Ү И талбайгаас эхлэн зам дагуу, Гү Тяньлү, Ү Илү , Бэй Жянбинь кам, Лүө Шинта цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон нутгийн нэрт үзэмжит газруудаар өнгөрөн, орой төгөсгөлийн өртөө Жян Биньлү гудамжийн Ван Лүнтай цэцэрлэгт хүрээлэнд дууссан байна . \Урангоо орчуулж, Цэцэн хянав\