• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 16:03:58    
Бээжингийн Олимпийг сайн зохион байгуулах гэсэн амлалтаа Хятад улс биелүүлнэ гэж Рэнь минь ри бао сонин тэмдэглэв

CRI

      12-ны өдөр хэвлэгдсэн "Рэнь минь ри бао сонин" тоймчийн өгүүлэл нийтэлж, Хятад улс дэлхий нийтэд төв чанга амласан амлалтаа хэрэгжүүлж, Бээжингийн Олимпийг сайхан зохион байгуулна гэж тэмдэглэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ: 7 жилийн өмнө Бээжин хотынхон Олимпийн 29-р наадмыг зохион байгуулах эрх авсан. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэлтээр, 2008 оны Бээжингийн Олимпийг хүмүүст мартагдагшгүй нэгэн удааний спортын наадам болгон зохион байгуулна гэж Хятад улс амласан юм. Олимпийн бэлтгэл ажлын төгсгөлийн шатанд, Олимпийн талбай заалуудын ажил бүгд дууссан бөгөөд Олон Улсын Олимпийн хорооны чанга шалгалтыг давсан байна. Бээжингийн агаарын чанарын стандарт хангасан өдөр улам олон болж, Олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлэх үеийн зүлэгжүүлж ойжуулах зорилтоо нэг жил гаруйн өмнө биелүүлсэн хариултыг Бээжингийнхэн өглөө.

      Үүнээс гадна Олимпйин наадам нь Хятадын нийгмийн соёлч боловсон дэвшилд тус дөхөм үзүүлэх боломж тохиол болов гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\