Хятадын Иргэний яамны нийтэлсэн материалд тэмдэглэхдээ, олон зүйлийн нөхцөл Сычуаний газар хөдлөлтийн районы авран туслах ажлыг хүнд байдалд оруулж байна гэжээ.
Энэ удаагийн газар хөдлөлт нь маш хүнд ноцтой эвдэлгийн чанартай байна. газар хөдлөлт нь далайн төвшингөөс 1300 гаруй метр өндөрт байдаг Вэнчуань сианд болж, уг сиан нь уулархаг районд байж, газрын байц нь бодлиантай байна. Вэнчуань сиан нь Хятадын үндэстний цөөнхийн нэг Чян үндэстэн төвлөрөн суугаа газар бөгөөд тэдний уламжилалт барилга байшин нь чулуун бүтэцтэй байж, газар хөдлөлтөөс сэргийлэх чадвар бага байдаг. Үүний дээр газар хөдлөлт нь үдээс хойш болсон тул сургууль, эмнэлэг зэрэг хүн олонтой газар сургач, багш, эмнэлгийн ажилтад их хэмжээгээр үхэж шархадсан байна. газар хөдлөлтийн дараа зам харилцаа, холбоо тасалдаж, мөн бороо орсноор гамшигаас аварах ажилд ихээхэн саад болж байна гэж уг материалд үзсэн байна.
|