• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 09:13:16    
Вэнь Жябао газар хөдлөлтийн гамшгаас аврах дараачийн ажлыг байрлуулав

Синьхуа Агентлаг

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны орой Сычуань мужийн газар хөдөлсөн районы Дү Жян-яний майханд Төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгтай тэмцэх командлалын хурлыг хуралдуулж, гамшгаас авран туслах ажлын байдлыг судалж, гамшгаас аврах дараачийн ажлыг байршуулав.

      Өнөөгийн тэргүүн чухал ажил бол цаг мөчтэй өрсөн хүн ардаа амжин аврах явдал болно. Ардын Чөлөөх арми болон Зэвсэгт цагдаагийн офицер дайчдыг газар хөдлөлтийн гамшгаас аврах ажилд нэн олноор оролцуулах хэрэгтэй. Арга бүхнийг сүвэгчилж байгаад энэ шөнөдөө замыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ус, цахилгаан, холбоог түргэн сэргээх хэрэгтэй. Эрүүл мэндийн яам нэгдэлтэй зохицуулж, олон газраас эмнэлэгийн ажилтнуудыг гамшигт нэрвэгдсэн районд шилжүүлэх хэрэгтэй. Түргэн тусламжийн тэрэг, эм бэлдмэл зэргийг хүрэлцхүйц бэлтгэх хэрэгтэй.

      Гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийг бүх хүчнээрээ төвхнүүлж, олон газраас үлэмжхэн майхан яаралтай шилжүүлэн авчирч ард иргэдийн газар хөвлөлтөөс сэргийлж, бороноос далдлах хэрэгцээг хангах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао хурал дээр дэвшүүлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\