• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 10:53:39    
Нийгмийн олон этгээдийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн районыг туслахыг уриалав

Синьхуа Агентлаг

      Хятадын Сычуань мужийн Вэньчуань сяньд 12-ны өдөр 7.8 бааллын газар хөдөлж, их олон хүн ард эндэж осолдсон байна. Нааштай үйл ажиллагаа авч, нааштай эд өхөрнгө хандивлаж, газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд туслалцаа үзүүлэхийг Хятадын улаан загалмайн нийгэмлэг нийгмийн олон этгээдэд уриалан дуудсан байна.

      Өнөө гамшиг гарсан районд майхан, хөвөн хөнжил, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, эм бэлдмэл, ахуй орчинг ариутгах эм болон ундны усыг ариутгах эм бэлдмэл зэрэг эд бараа бачим хэрэгцээтэй байна, зам харилцаа нөхцөл болзлоос шалгаалан бэлэн мөнгөний хэлбэрээр хандивлахыг Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нийгэмлэг санал болгосон байна.

      Газар хөдөлсний дараа, Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нийгэмлэг Чэндүгийн гамшгаас авран туслах төвөөс майхан, хөвөн хөнжил зэрэг эд барааг хүргэж өгсөн бөгөөд гамшгаас авран туслан ажлын хэсэг томилсон юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж Э.Цогзолмаа хянав.\