• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 28th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 16:53:47    
Бээжингийн олимпийн бамбар дамжуулах ажил газар хөдлөлтийн гамшигт нөлөөлөгдөхгүй

CRI

      Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын албаны хүн 13-ны өдөр Бээжинд үг хэлж, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комисс Хятадын Сычуан мужийн Вэньчуан Сяньд гарсан газар хөдлөлтөд нас барсан хүмүүсийг гүүнээ эмгэнэн гашуудаж байна. Гэвч Хятадын дотоодын нутагт олимпийн бамбарыг дамжуулах ажил үүнд нөлөөлөгдөхгүй юм гэж илэрхийлсэн байна.

     Төлөвлөгөө ёсоор Бээжингийн олимпийн ариун галыг энэ оны 6-р сард Сычуан мужид дамжуулна. Энэ удаа газар хөдлөлтийн гамшигт нөлөөлөгдсөн Мянян зэрэг хот ч дамжуулах хотын жагсаалтад байна. Үүнд холбогдуулан, Бээжингийн олимпийн наадмын хэвлэлийн төвийн хариуцалгатан Ли Жанжюнь хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комисс газар хөдлөлтийн байдлыг маш анхаарч байна, бид газар хөдлөлтөд нас барсан ах дүү нарыг гүүнээ эмгэнэн гашуудаж байна. Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комисс тухайн орон нутгийн засгийн газартай байнга харилцаж, байдлын хөгжлийг ойлгоно гэжээ.

      Ариун галыг Сычуан мужид дамжуулах зам нь газар хөдлөлтөд маш хүнд ноцтой эвдэгдсэн районыг дайрахгүй болохоор, төдий л их нөлөөлөгдөхгүй юм гэж тэрээр бас хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040