12-ны орой Хятадын засгийн эрх баригч нам-ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хурал хуралдуулж, одоох Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлыг бүх талаар байршуулав.
Хурлаар Сы чуан мужийн Вэнь Чуань Сянь зэрэг газарт газар хөдлөлтийн гамшиг гарсан тухай холбогдох салбарын тайланг сонссон байна. Гамшигдсан районы шат бүрийн намын хороо, засгийн газар болон төвийн холбогдох салбарууд заавал яаралтай хөдлөлцөж, шархадсан хүмүүсийг бүх хүчнээрээ авран, гамшигдсан нутгийн хүн ардын амь насны аюулгүй байхыг үнэнхүү батлаж, газар хөдлөлтийн гамшгаас учруулсан гарз хохиролыг хамгийн дор хэмжээнд хүртэл багасгахын төлөө хамгийн их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.
Армийн болон эм эмнэлгийн ажилтадыг нэн даруй зохион байгуулж, бушуухан гамшигдсан районд очуулан, шархадсан хүмүүсийг бүх хүчнээрээ аврахыг хурлаас шаардсан байна. Арга бүхнийг сүвэгчлэн гамшигдсан нутагт хүнсний зүйл болон ус, эм, майхан зэрэг гамшигаас аврах эд бараа хүргэж, гамшигдсан нутгийн хүн ардыг хоол, хувцастай, цэвэр ундын устай, түр суух орон байртай болгохыг батлах хэрэгтэй. Эвдэрч сүйдсэн тоног төхөөрөмжийг түргэн засч, гамшигдсан районы зам, цахилгаан, холбоо болон усны хангамжийг түргэн сэргээх хэрэгтэй. Газар хөдлөлтийн гамшгийн байдлыг чанга хянан анхаарч, үр ашигтай арга хэмжээ авч байгаад дахин гамшиг гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж хурлаас бас шаардсан байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|