• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 09:26:31    
Сычуаний газар хөдлөлтийн гамшигт анхаарал хандуулав

CRI

     Хэсэг улс орны засгийн газар болон удирдах хүмүүс, жич олон улсын байгууллагын хариуцлагтан 13-ны өдөр Хятад улсын Дарга Хү Жиньтао болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаод цахилгаан утас ирүүлэх юм уу мэдэгдэл нийтлэж Сычуань мужийн Вэньчуаньд гарсан хүчтэй газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамжа тавиж сэтгэлээ хуваалцсан бөгөөд Хятадын засгийн газар болон ард түмний гамшгаас авран тусалж байгаа хатуужилтай хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

      Эдгээр улс орны удирдах хүмүүс бол Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Солонгосын Хөдөлмөрийн Намын Еөнхий нарийн бичлгийн дарга, Батлан хамгаалах хорооны дарга Ким Жон Ир, Вьетнамын Комунисст Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нун Дук ман, Вьетнам улсын Дарга Нгуен Мин Триет, Ерөнхий сайд Нгуен Тан Дун, Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарийн зөвлөлийн дарга Раул Кастро, Лаосын АХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Жумаи, ОХУ-ыни Ерөнхийлөгч Дмитри Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Сингапурийн Ерөнхий сайд Лее Сен Лоон, Кампучийн ван Нородом Сихамони, Вангийн эцэг Нородом Сиханоук, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синг болон Гадаад хэргийн сайд Параб Мукержее нар байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/