• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 16:40:03    
Вэнь чуаны амь аврах зам нэгэнт нэвтрэв

Синьхуа Агентлаг

     Сы чуаны онц их газар хөдлөлт гарсан гол газар болох А-багийн Түвд үндэстэн Чян үндэстний өөртөө засах жөүгийн Вэнь чуан сияний амь аврах зам нэгэнт нэвтэрсэн байна.

     Вэнь чуан сияньд газар хүчтэй хөдөлсөний дараа, зам хаагдаж, цахилгаан зогсч, холбоо тасарч, 100 мянга гаруй хүн амтай Вэнь чуан сиянь газар нутагтай холбоо тасарсан байна.

      14-ны үдэд, Чэндүгийн цэргийн тойргийн холбооны салбар анги радио телфон авч нисдэг тэргээр Вэнь чуан сияньд агаараас бууснаар, тухайн нутгийн холбооны байдал сайжирч эхэллээ.Чэндүгийн цэргийн тойргийн хуурайн цэргийн болон агаарын цэргийн хорооныхон наанадаж 3 нисдэг тэргэнд эд бараа ачин Вэнь чуан сияньд газардсан байна.

      Үүнээс өмнө 30 хүнтэй хошууч анги 13-ны үдээс хойш Вэнь чуан сияний Ин сию сууринд явганаар хүрсэн бөгөөд нэгэнт 300 шархатаныг аварсан байна.

      14-ны 8 цаг хүртлэх байдлаар, зэвсэгт цагдааны ангийн 800 гаруй офицер дайчид Вэнь чуан сияньд авран туслах ажил хийж байна. Хойноос нь бас цэргийн анги очиж байна.

      Үүнээс гадна зэвсэгт цагдаагийн ангийн том оврын механиктэй 600 гаруй бүрэлдэхүүнтэй авран тсалж засвар хийх анги нь Ли сиянаас Вэнь чуан хүрэх хаагдсан замыг засаж байна. 14-ний орой энэ замыг нэвтрүүлэхээр шуурхай ажиллаж байна.

      14-ний үдээс өмнийн 10 цаг 30 минутийн үеэр, газар хөдлөлтөд тасалдсан Чэндү хотоос Вэнь чуан хүрэх салбар төмөр замыг нэвтрүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\