Хятадын Сь чуан мужид газар хөдлөлтийн гамшиг гарсаны дараа, Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшигаас аврах ажилд хөрөнгө мөнгөний болон хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж олон улсын хамтын нийгэмлэг 13-ны өдөр илэрхийлцгээсэн байна.
Хятад улсад Америк 500 мянган ам.долларын тусламж үзүүлнэ гэж Америкийн цагаан ордны төлөөлөгч хатагтай Дана Прино мэдэгдэв. Норвейгийн засгийн газар Хятадад 3 сая 900 мянган ам.доллар, Германы засгийн газар 500 мянган евро, Белги 250 мянган еврогийн тусламж үзүүлнэ гэж эдгээр орны засгийн газар тус тус илэрхийлсэн байна.
Франц авран туслах ажилтан болон эд бодисоор, Украйн 102 хүний бүрэлдэхүүнтэй нүүдлийн эмнэлгээр туслана гэж тус тус илэрхийлэв. Үүнээс өмнө Тайланд, Белги, Польш, ОУОХ, УЗН болон Улаан шинэ сар нийгэмлэгийнг олон улсын холбоо зэрэг улс орон болон олон улсын байгууллага Хятадын гамшигдсан нутагт тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.Оросын Онц Байдлын Яам 13-ны өдөр Ил-76 тээврийн 1 нисэх онгоцондоо гамшигдагсдад зориулсан эд бараа ачин Москвагаас Хятад руу ниссэн байна.
Үүнээс гадна Японы олон нам бүлэг, орон нутгийн засгийн газар болон найрсаг зүтгэлтэд Хятадын гамшигдсан нутагт мөнгө хандивлаж, Кампучийн хаан Нордом Шиханук хувийнхаа нэрээр 50 мянган ам.доллар хандивласан байна. \Пэрлаймаа орчуулж,баясгалан хянав\
|