Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлж гамшиг болсон явдал нь Хятадын үндэстнүүдийн ард иргэд болон Шянган, Аомэнь, Тайваний ах дүү нарын анхаарлыг их татаж, тэд халуун сэтгэлээр тусламж үзүүлцгээж байна.
Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Яамны бүртгэлийн байдлаас үзвэл, 13-ны өдрийн 18 цаг хүртлэх байдлаар, бүх Хятадын хэмжээнд нийгмийн олон этгээдийнхээс гамшигт дайрагдсан нутагт 220 сая юаний үнэ бүхий эд бараа хандивласан байна. Өнөөгийн байдлаар, хэсэг мөнгө төгрөг болон эд барааг гамшигт дайрагдсан нутагт хүргэж, гамшигтай тэмцэж авран туслах ажиллд ашиглаж эхэлжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|