• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-15 19:53:36    
Сычуаний газар хөдлөлтөд 20 мянга шахам хүн энджээ

Хятадын Олон Улсын Радио

     15-ны үдээс хойшийн 16 цаг хүртлэх байдлаар, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт 20 мянга шахам хүн эндэж, энэ тоо нь 50 мянгаас дээш хүртэл нэмэгдэх төсөөлөлтөй. 15-ны өдрийн үдээс хойш, Сычуань мужийн засгийн газар хэвлэлийн бага хурал хийлгэж, мужийн даргын орлогч Ли Чэнюнь газар хөдлөлтийн гамшгийн байдал болон гамшгаас авран туслах ажлын сүүлийн үеийн байдлыг танилцуулсан байна.

     Тэрээр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуань шяний онц их газар хөдлөлтийн гамшигт 100 мянга гаруй хүн шархадсан байна. Авран туслагчид нуранги дороос 13 мянга гаруй хүнийг авран гаргажээ, гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах төрөл бүрийн ажил яаралтай хийгдсээр байна гэжээ. \Урьхан орчуулав\