
Бээжингийн олимпийн бамбарыг Жян ши мужийн Жин Ганшанд дамжуулах ажиллагаа 15-ны үдэд дуусч, энэ оройдоо тус мужийн төв Нань чан хотод дамжуулахаар байна.

Бээжингийн олимпийн бамбарыг Жин Ганшанд дамжуулах ажиллагаа дууссаны дараа, газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран хандив өргөх ёслол үйлдсэн байна. Орон нутгийн шат бүрийн засгийн газар, олон салбар, аж ахуйн нэгжүүд болон Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах ажиллагааны ангийнхан Сы чуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд 16 сая гаруй юань хандивласан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|